Индонезийн ерөнхийлөгч болоод засгийн газрын өндөр албан тушаалтнуудын утсан харилцааг сэм чагнасан гэсэн мэдээллийн улмаас тус улс Австрали улстай харилцаж байсан хэд хэдэн чиглэлийн хамтын ажиллагаагаа цуцалж байна гэж Индонези улсын төрийн тэргүүн Сусило Бамбанг Ёодхоёоно мэдэгдлээ.
Лхагва гарагт Австралийн ерөнхий сайд Тони Аббот парламентийн танхимд хэлсэн үгэндээ Индонези улстай харилцах харилцааг сайжруулах хүрээнд боломжит бүх арга хэмжээг авч ажиллана гэдгээ онцолсон юм.
Гэвч олон жилийн туршид 2 талын хооронд далай тэнгисээр хууль бус цагаачид зорчих, хууль бус наймаа газар авахаас сэргийлэн ажиллаж байсан хамтарсан зэвсэгт хүчний үйл ажиллагааг түр хугацаанд цуцалж байгаа гэдгээ Индонезийн талаас мэдэгдсэн юм.
| Индонези улстай харилцаагаа сайжруулна | ||
| Үзсэн: 884 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.