ОХУ-ын Большой театрын балетийн урлагийн уран сайхны удирдагчийн нүүр өөд химийн идэмхий бодис цацаж эрүүл мэнд гоо сайханд нь хор уршиг учруулсан хэргийг шүүх хуралдаанд тус театрын тэргүүн асан Анатолий Иксанов Москва хотын шүүхэд дуудагдлаа.
Энэ хэрэг явдал гарсны дараагаар урлагийн томоохон төлөөлөл байгууллагын нэр хүндтэй уран бүтээлчдийн дунд маргаан мэтгэлцээн үүссэнийг эв зүйн аргаар шийдвэрлэж чадаагүй гэсэн шалтгаанаар ерөнхий захирал Анатолий Иксановыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм.
ОХУ-ын нийслэл хотын шүүх байгууллага энэ хэрэгт 29 настай гоцлол бүжигчин Павел Дмитриченког Юрий Зарутцкийд тусламж үзүүлсэн гэсэн хэргээр буруутгаж байсан боловч Зарутцкий ганцаараа гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн тул Дмитриченког суллах шийдвэрийг гаргажээ.
| Большой театрт гарсан хэрэг шийдэгдлээ | ||
| Үзсэн: 910 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.