Шууд Chart

“Эрхтэн тогтолцооны эмгэг ба жирэмсэн” сэдэвт сургалт эхэллээ

2017-08-28 13:45:32

ЭМЯ, ДЭМБ хамтран ЭХЭМҮТ, аймаг, дүүргүүдийн нэгдсэн эмнэлэг, амаржих газруудын дотрын эмч нарт зориулан эрхтэн тогтолцооны эмгэгтэй, эрсдэлтэй жирэмсэн эмэгтэйн хяналтыг сайжруулах, төрөлтийг удирдах онцлогийн талаар мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор уг сургалтыг зохион байгуулж байна.

Монгол улсын Засгийн газраас эх, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах, өвчлөл эндэгдлийг тогтвортой бууруулах арга хэмжээг тууштай хэрэгжүүлсний үр дүнд улсын хэмжээнд Мянганы хөгжлийн зорилтод хүрсэн. Мөн 2017 оны эхний 7 сарын байдлаар эхийн эндэгдлийн 100000 амьд төрөлтөд 21.6 просантимиль байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16 тохиолдол буюу 100000 амьд төрөлтөд 35.1 просантимилээр буурсан. Гэвч 2017 оны 7 сарын байдлаар эхийн эндэгдлийг 10 тохиолдол бүртгэгджээ. 2012-2015 онд эндэсэн эхийн эндэгдэлд хийсэн “Эх яагаад эндэв” итгэмжит лавлагаа судалгаагаар улсын хэмжээнд энэ хугацаанд эндсэн 118 эхийн 87.3 хувь нь буюу 103 тохиолдол нь ямар нэгэн хавсарсан эмгэгтэй байсан бөгөөд эхийн эндэгдлийн шалтгаанд  жирэмсэн үеийн хавсарсан эмгэгтэй эхийн эзлэх хувь жил тутамд өсөж байгаа нь эх барих эмнэлгийн дотрын эмч нарын чадавхийг дээшлүүлэхэд анхаарах болсны илтгэж байна. Энэ удаагийн сургалт 3 хоног үргэлжлэх бөгөөд  21 аймгийн эмч нар болон УБ хотын эх барих эмнэлгийн дотрын эмч нар сургалтанд хамрагдаж байна.



“Эрхтэн тогтолцооны эмгэг ба жирэмсэн” сургалтыг нээж Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн үг хэлэхдээ: Эх, нярайн эндэгдлийг бууруулахад зөвхөн эх барих- эмэгтэйчүүд, нярай, эрчимт эмчилгээний эмч нар төдийгүй дотор, мэс засал, эмгэг судлалын эмч нарыг чадавхижуулж, төрөлжсөн мэргэшлийн эмч нарын ажлын уялдааг сайжруулах, багаар хамтран ажиллах, харилцан мэдээлэл солилцох, өвчтөн шилжүүлэхдээ гараас гарт хариуцлагатай хүлээлгэн өгч хэвших шаардлагатай байна.Бид энэ сургалтыг зөвхөн тэнхимийн сургалт хэлбэрээр зохиохгүй, та бүхэн ЭХЭМҮТ-ийн Жирэмсний эмгэгийн тасагт жижүүрт хуваарийн дагуу гарч, тэнд эмчлэгдэж байгаа эрхтэн тогтолцооны эмгэгтэй бүх жирэмсэн эмэгтэйййчүүдийг үзэж, эмчилгээний тактиктай танилцаж, төрөлт удирдахад оролцож дадлагажих хэрэгтэй гэж онцлон хэллээ.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

“Эрхтэн тогтолцооны эмгэг ба жирэмсэн” сэдэвт сургалт эхэллээ  
Үзсэн: 1504 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй