Шууд Chart

Нийслэлийн зарим хэсгээр цахилгаан түр хязгаарлана

2017-08-31 07:37:14

Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК нь 110кВ-ын Умард дэд станцад засварын ажил хийх болсонтой холбогдуулан 2017 оны 9 дүгээр сарын 2-ны 22.00 цагаас 9 дүгээр сарын 3-ны 08.00 цагийн хооронд дараах байршлуудын айл өрх, аж ахуйн нэгжүүдийн цахилгааныг түр хязгаарлах тул Та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу.


Баянгол дүүрэг

2, 12, 14, 15, 16, 17, 18-р хороо III, IY хороолол, Бичил хороолол, Хүрээ дээд сургууль, ТБД андууд, Модны 2, Гандангийн гэр хороолол, Барилгын политехник коллеж, МҮЭСТО, Рокмон билдинг, Максмолл болон эдгээрийн ойр орчмоор,

Сүхбаатар дүүрэг

5, 7-р хороо Баруун 4 зам орчим, Голомт хотхон, Бага тойрог, МУИС-ийн II, IY байр, 4-р дэлгүүр, 11-р хорооллын зарим хэсэг, 2-р сургууль болон эдгээрийн ойр орчмоор,

Чингэлтэй дүүрэг

4, 5, 6-р хороо Бөртэ хувцасны үйлдвэр, С1 телевиз, Теди төв, Алтжин, Бөмбөгөр худалдааны төвүүд, II 40 мянгат, Цаг уур орчны шинжилгээний газар, Баянбүрд, 5, 50-р сургуулиуд, Бага тойруу, 6-р хороолол болон эдгээрийн ойр орчмоор.

Нийтэлсэн: УБЦТС ТӨХК

Нийслэлийн зарим хэсгээр цахилгаан түр хязгаарлана  
Үзсэн: 1603 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй