![](/uploads/201708/news/thumb/2a484aab16eec7c2fb7628404ed88f60_x3.jpg)
Үндэсний хэмжээнд хэрэгжиж буй “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд Монголбанк, БСШУСЯ-ны харьяа Насан туршийн боловсролын төв, Бичил санхүүгийн хөгжлийн сан хамтран орон нутгийн иргэдэд санхүүгийн мэдлэг түгээх баруун бүсийн сургагч багш бэлтгэх сургалтыг 2017 оны 8 дугаар сарын 20-30-ны өдрүүдэд Ховд, Баян-Өлгий, Увс аймагт зохион байгууллаа.
Сургалтад нийт 78 багш хамрагдаж, тухайлсан зорилтод бүлгүүдэд чиглэсэн санхүүгийн мэдлэгийг хэрхэн олгох тухай заах аргад суралцлаа. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд сургагч багш нар голлох үүрэгтэй бөгөөд өнгөрсөн хавар Улаанбаатар хотноо үндэсний сургагч багш нар бэлтгэгдсэн бол сум тус бүрийг сургагч багш нараар хангах зорилгоор бүсийн сургалтуудыг ийнхүү эхлүүлээд байна.
Санхүүгийн боловсрол олгох сургалт нь иргэн бүрт хүрэх бөгөөд өрхийн амжиргааны чадавхи санхүүгээ зөв удирдахаас хамаардаг болохыг ойлгуулах, үүний тулд орлогоо зөв хувиарлах, зорилготой хуримтлал үүсгэх, санхүүгийн бүтээгдэхүүнүүдийн талаар үнэн зөв мэдээлэлтэй болсноор өөрт хэрэгтэйг сонгон үйлчлүүлэх, тэрчлэн сум орон нутгийнхаа онцлогоос хамаарч санхүүгээ хэрхэн оновчтой удирдах гэх мэт санхүүгийн сахилга батад сургах олон төрлийн мэдлэг олгох юм гэж монгол банкнаас мэдээллээ.
Орoн нутгийн иргэдэд санхүүгийн мэдлэг олгох Баруун бүсийн сургагч багш нарын сургалт болов | ||
Үзсэн: 981 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.