2017 оны 9 дугаар сарын 04-ний өдөр I, II, III ангиллын 42 хувьцаат компанийн 192,988 ширхэг хувьцаа арилжигдсанаас 26 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Монгол шевро" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 15.0 хувиар өссөн бол "Ремикон” компанийн ханш хамгийн өндөр буюу 6.52 хувиар уналаа.
Компанийн өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 60 ширхэг үнэт цаас 6,000,000 төгрөгөөр арилжаалагдсан байна.
Энэ өдөр "MSE ALL" индекс 973.68 нэгж болж 0.78 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,824,408,492,732 төгрөг болсон байна.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.