Шууд Chart

11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ

2017-09-06 09:00:00

2017 оны 9 дугаар сарын 05-ны өдөр I, II, III ангиллын 29 хувьцаат компанийн 83,889 ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Евроазиа Капитал холдинг" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 15.0 хувиар өссөн бол "Нийслэл өргөө” компанийн ханш хамгийн өндөр буюу 12.7 хувиар уналаа.

Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаагаар 11,622 ширхэг үнэт цаас 1.1 тэрбум төгрөгөөр арилжаалагдсан бол хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2,060 ширхэг үнэт цаас 201,128,400 төгрөгөөр арилжаалагдлаа.

Компанийн өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 500 ширхэг үнэт цаас 49,995,000 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Энэ өдөр "MSE ALL" индекс 974.68 нэгж болж 0.1 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,828,559,638,085 төгрөг болсон байна. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.      
                              
                                                                          МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ  
Үзсэн: 830 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй