Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр Бутаны Вант Улсын Гадаад хэргийн сайд Дамчо Доржи өнөөдөр Улаанбаатар хотод хүрэлцэн ирлээ. Бутан Улсын Гадаад хэргийн сайд Дамчо Доржи-ийг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн тэргүүтэй албаны хүмүүс угтаж авлаа.
Бутан Улсын Гадаад хэргийн сайд Дамчо Доржи Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад бараалхаж, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилтой албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгтэй уулзаж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Аялал жуулчлалын яамны хүмүүстэй санал солилцоно.
Бутаны вант улсын Гадаад хэргийн сайд Дамчо Доржи Монгол Улсад айлчилж байна | ||
Үзсэн: 1051 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.