Шууд Chart

“Говь" компанийн хувьцаа өсчээ

2017-09-11 15:55:34

2017 оны 9 дугаар сарын 11-ний өдөр I, II, III ангиллын 18 хувьцаат компанийн 101,683 ширхэг хувьцаа арилжигдсанаас 7 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Говь" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 7.78 хувиар өссөн бол "Мерекс” компанийн ханш хамгийн өндөр буюу 14.38 хувиар уналаа.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,729 ширхэг үнэт цаас 164,720,150 төгрөгөөр арилжаалагдсан бол багцын арилжаагаар 2,500 ширхэг үнэт цаас  2,476,575,000 төгрөгөөр арилжаалагдлаа.

Энэ өдөр "MSE ALL" индекс 987.15 нэгж болж 0.87 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,858,210,221,155 төгрөг болсон байна. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.      
                              
                                                                          МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


“Говь" компанийн хувьцаа өсчээ  
Үзсэн: 1131 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй