Шууд Chart

12 сарын 15-нд сүлд модны гэрэл асаах ёслол болно

2013-11-25 10:58:28

 

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар  Шинэ жилийг угтах, тэмдэглэх Нийслэлийн ажлыг хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанаар шинэ жилийг угтах, тэмдэглэх Нийслэлийн ажлыг хэсгийг байгуулахаар болж, ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, нарийн бичгийн даргаар Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Б.Батцэнгэлийг сонгож нийслэлийн Засаг дарга захирамж гаргахаар боллоо.
 
     Энэ жилийн хувьд шинэ жилийн баярын сүлд модны гэрэл асаах ёслолыг 12 сарын 15-ны өдөр, хуучин оноо үдэж, шинэ оноо угтах баярын цэнгүүнийг 12 сарын 31-ний өдөр их эзэн Чингис хааны талбайд хийхээр төлөвлөсөн байна.
 
 
 
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

12 сарын 15-нд сүлд модны гэрэл асаах ёслол болно  
Үзсэн: 1113 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй