10 сард таван хүний аминд хүрсэн Тянь-Аньминий талбай дээр гарсан алан хядах ажиллагааны хариуцлагыг Дорнод Туркестаны Лалын хөдөлгөөн хүлээхээ мэдэгджээ. Хөдөлгөөний удирдагч Абдулла Мансурын хэлснээр лалын шашинтнууд Хятадын Засгийн газрын эсрэг алан хядах үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх аж.
Мөрдөн шалгах ажлын явцад тодруулснаас үзвэл алан хядах ажиллагааны бэлтгэлийг найман хүнтэй бүлэг хангасан бөгөөд тэд өнгөрсөн сарын дундуур Бээжинд иржээ. Тэдний тав нь удалгүй Шинь жан-Уйгарт буцаж ирсэн байна. Хятадын эрх баригчид энэ хэрэгт сэжиглэн уйгар нэртэй таван хүнийг баривчилсан билээ.
Тянь-Аньминий халдлагын хариуцлагыг Туркестаны Лалын хөдөлгөөн хариуцна | ||
Үзсэн: 1104 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.