Шууд Chart

М.Уранцэцэг хүрэл медаль хүртлээ

2013-11-25 11:40:12

Энэ сарын 23, 24-нд Арабын нэгдсэн Эмират улсын Абу-Даби хотод  жүдо бөхийн Гранпри тэнцээн болж өндөрлөлөө. Манай улсын долоон тамирчин оролцож дэлхийн аварга М.Уранцэцэг хүрэл медаль хүртлээ.

М.Уранцэцэгийн хувьд жингээ тэргүүлсэн бөгөөд эхний тойрогт хийлж, улмаар хэсгийн аваргын төлөө Азербайжаны бөх Айша Гурбанлиг цэвэр ялсан юм. Харин медалийн төлөөх барилдаанд Францийн залуу од Амандине Бучардад ялагдснаар дагах барилдаан хийх болсон. Дагах барилдаанд Бельгийн бөхийг юүко, иппон үнэлгээний давуугаар буулган авч хүрэл медалийн эзэн болжээ.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

М.Уранцэцэг хүрэл медаль хүртлээ  
Үзсэн: 1615 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй