Шууд Chart

384.113 ширхэг хувьцаа арилжжээ

2017-09-13 17:16:01

2017 оны 9 дугаар сарын 13-ны өдөр I, II, III ангиллын 32 хувьцаат компанийн 384,113 ширхэг хувьцаа арилжигдсанаас 16 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Булган гурил тэжээл" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.95 хувиар өссөн бол "Шивээ овоо” компанийн ханш хамгийн өндөр буюу 10.83 хувиар уналаа.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 503 ширхэг үнэт цаас 49,537,390 төгрөгөөр арилжаалагдсан бол багцын арилжаагаар 692 ширхэг үнэт цаас 67,559,960 төгрөгөөр арилжаалагдлаа.

Компанийн өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 51 ширхэг үнэт цаас 5,100,000 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Энэ өдөр "MSE ALL" индекс 993.98 нэгж болж 0.8 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,878,324,361,890 төгрөг болсон байна. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.      
                              
                                                                          МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


384.113 ширхэг хувьцаа арилжжээ  
Үзсэн: 915 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй