Шууд Chart

"Хавдрын эсрэг үндэсний аян" Баянхонгор аймагт нээлтээ хийлээ

2017-09-18 11:40:31

Хавдар судлалын үндэсний төв, Хаан банк, МҮОНТР хамтран хавдрын өвчлөлийг эрт илрүүлж, иргэдийн амь насыг аврах зорилгоор жил дараалан явуулж ирсэн "Хавдрын эсрэг үндэсний аян"-ы нээлт өчигдөр Баянхонгор аймагт боллоо.

Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Г.Занданшатар,  ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатаар ахлуулсан Хавдар судлалын үндэсний төвийн эмч нар, ХӨСҮТ-ийн нэгдсэн баг, аймгийн удирдлага, иргэд олон нийт, аяныг санхүүжүүлэгч ХААН банкны хамт олон оролцлоо. Хавдрын эсрэг аяныг зохион байгуулагчид хавдрын үзлэг, оношлогоо, сургалтыг үнэ төлбөргүй 3 хоногийн турш Баянхонгор аймагт явуулах юм.

Энэ зууны хар тахал гэгдэх хавдрын өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгнө. Аяныг өрнүүлж буй 7 жилийн хугацаанд 60.000 км явж, 100.000 иргэнд хавдрын үзлэг оношлогоо сургалтыг үнэгүй хийсэн байна.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

"Хавдрын эсрэг үндэсний аян" Баянхонгор аймагт нээлтээ хийлээ   
Үзсэн: 1079 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй