Шууд Chart

Монголын хөрөнгийн биржийн зах зээлийн үнэлгээ хоёр их наяд төгрөгийг давлаа

2017-09-19 09:25:45

2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Монголын хөрөнгийн бирж дээр нийт 645,889,989 төгрөгийн үнийн дүн бүхий үнэт цаас арилжаалагдлаа. 

Хувьцааны арилжааны хувьд I, II, III ангиллын 28 хувьцаат компанийн 338,753 ширхэг хувьцаа арилжигдсанаас 21 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 3 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Ариг гал" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.38 хувиар өссөн бол "Талх чихэр” компанийн ханш хамгийн өндөр буюу 3.04 хувиар уналаа.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар 773 ширхэг үнэт цаас 76,152,430 төгрөгөөр арилжаалагдсан бол багцын арилжаагаар 4,094 ширхэг үнэт цаас 409,400,000 төгрөгөөр арилжаалагдлаа.

Компанийн өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар  20 ширхэг үнэт цаас  2,000,000  төгрөгөөр арилжаалагдсан байна. 

Энэ өдөр "MSE ALL" индекс 2.2 хувиар, ТОП-20 индекс 2.8 хувиар тус тус өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,027,180,739,127 төгрөг болж, 2012 оны 3-р сарын 30-ны өдрөөс хойшхи хамгийн өндөр үзүүлэлтэд хүрлээ.  

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.      
                              
                                                                          МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


Монголын хөрөнгийн биржийн зах зээлийн үнэлгээ хоёр их наяд төгрөгийг давлаа  
Үзсэн: 1805 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй