Монголбанк иргэдийн эдийн засаг, санхүүтэй холбоотой сэдвүүдийг сонирхох сонирхлыг нэмэгдүүлэх, энэ талаарх мэдлэгээ сайжруулах хөшүүргийг бий болгох, төв банкны зүгээс олон нийтийн эдийн засаг, санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор улирал тутам иргэд, олон нийтийн дунд эссе бичлэгийн уралдааныг зохион байгуулж байна.
2017 оны 3-р улирлын уралдаан “Боловсрол гэж юу вэ? Боловсрол таны амьдралд болон улс орны хөгжилд хэр чухал вэ?” сэдвийн хүрээнд зохиогдож 2017.09.15 хүртэл материал хүлээн авсан хэдий ч иргэдээс ирж буй хүсэлтийг үндэслээд бүтээл хүлээн авах хугацааг 2017.10.01 (17:00) цаг хүртэл сунгахаар боллоо. Та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.
Уралдааны удирдамжийг энд дарж үзнэ үү.
“Боловсрол гэж юу вэ. Боловсрол таны амьдралд болон улс орны хөгжилд хэр чухал вэ” сэдэвт эссе бичлэгийн уралдааны материал хүлээн авах хугацааг сунгалаа | ||
Үзсэн: 4648 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.