![](/uploads/201709/news/thumb/7e082c5cf0dea8a1971975a65a10929b_x3.jpg)
Монголын хөрөнгийн биржээс үнэт цаас, зах зээлийн мэдлэг олгох долоо хоногийн сургалт зохион байгуулах гэж байна. Энэ сургалтад сууснаар хөрөнгийн зах зээл, хувьцаа, бондын арилжаанд хэрхэн оролцох талаар мэдээлэл авах боломжтой аж. Хамгийн гол нь сургалтад оролцсон хүмүүс биржийн загвар программ дээр дадлага хийж арилжаанд оролцох боломжтой гэж Монголын хөрөнгийн биржийн мэргэжилтэн П.Нямдорж онцоллоо.
Энэ удаагийн сургалтад 18-20 хүнийг хамруулна. Иймээс үнэт цаасны зах зээлийн арилжаа сонирхдог иргэдийг эртхэн бүртгүүлэхийг зөвлөлөө.
Үнэт цаас, зах зээлийн мэдлэг олгох 7 хоногийн сургалт зохион байгуулна | ||
Үзсэн: 1443 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.