![](/uploads/201709/news/thumb/8311c8217fd853b4e8abe2cc5180eaeb_x3.jpg)
Монголбанк “Мөнгөний бодлогын 2018 оны үндсэн чиглэлийн төсөл”-д санал авах хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Энэ үеэр “2018 оны мөнгөний бодлого”-д инфляцийг 8 хувьд нь тогтвортой байдлыг хангаж ажиллана гэж мэдээллээ. Өнгөрсөн онд инфляцийг 8 хувь дотор барина гэж байсан бол энэ онд тогтвортой байдлыг хангахад чиглэх юм.
Мөн санхүүгийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор Валютын зохицуулалтын тухай хууль, Банкны тухай хууль, Төв банкны тухай хууль зэрэгт нэмэлт өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг ажиллаж байна гэлээ. Одоо та бүхэнд Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн яриаг хүргэе.
“Мөнгөний бодлогын 2018 оны үндсэн чиглэлийн төсөл”-д санал авах хэлэлцүүлэг хийлээ | ||
Үзсэн: 1163 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.