Шууд Chart

106.408 ширхэг хувьцаа арилжжээ

2017-09-25 16:53:10

2017 оны 9 дүгээр сарын 25-ний өдөр I, II, III ангиллын 30 хувьцаат компанийн 106,408 ширхэг хувьцаа арилжигдсанаас 15 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Жуулчин дюти фрий" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 11.10 хувиар өссөн бол "Ар баянхангай” компанийн ханш хамгийн өндөр буюу 12.50 хувиар уналаа.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 3,471 ширхэг үнэт цаас 364,858,570 төгрөгөөр арилжаалагдсан бол багцын арилжаагаар 17,916 ширхэг үнэт цаас 1,766,516,700 төгрөгөөр арилжаалагдлаа.

Компанийн өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 951 ширхэг үнэт цаас 95,090,490 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Энэ өдөр "MSE ALL" индекс 1064.48 нэгж болж 1.35 хувиар өсөж зах зээлийн үнэлгээ 2,075,609,340,330 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.      
                              
                                                                          МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


106.408 ширхэг хувьцаа арилжжээ  
Үзсэн: 1251 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй