Шууд Chart

Өөртөө туслах бүлгийнхэн спортын бага наадамд амжилттай оролцлоо

2017-09-26 11:41:54

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Донтох эмгэг судлалын клиникийн  Өдрийн эмчилгээний "Өөртөө туслах бүлэг”-ийн 40 гаруй гишүүд 2017 оны 09 дүгээр сарын 23-24-ний өдрүүдэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Мааньт дахь албадан эмчилгээний газарт зохиогдсон спортын бага наадамд хамт олноороо амжилттай оролцож Теннисны төрөлд алт, Дартсны төрөлд хүрэл медал мөн шилдэг хөгжөөн дэмжигч багаар шалгарч амжилттай оролцлоо. Энэхүү үйл ажиллагаа нь архинд донтох эмгэгтэй эмчлүүлэгчийн эмчилгээний хугацааг уртасгах, идэвхи санаачлагыг өрнүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.



Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Донтох эмгэг судлалын клиникийн Өдрийн эмчилгээний Өөртөө туслах бүлэг нь 2017 онд Хөвсгөл, Завхан, Төв аймгуудад сургалт зохион байгуулж өөртөө туслах бүлгүүдийг үүсгэн байгуулсан.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Өөртөө туслах бүлгийнхэн спортын бага наадамд амжилттай оролцлоо  
Үзсэн: 968 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй