Монгол Улсад суугаа болон хавсран суугаа гадаад улсын Дипломат төлөөлөгчийн газрын консулын ажилтнуудад зориулсан ээлжит уулзалтыг ГХЯ-ны Консулын газар, Монголын Улаан Загалмай Нийгэмлэгтэй хамтран зохион байгуулав.
Тус уулзалтад ГХЯ-ны Консулын газрын захирал Я.Ариунболд, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, ОӨУБЕГ-ын Иргэний бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэг, хэлтсийн дарга Б.Бадамцэцэг, ГИХГ-ын хэлтсийн дарга Л.Батсүх, мэргэжилтэн Түмэнжаргал, ХХЕГ-ын мэргэжилтэн Д.Түвшинцэнгэл нар оролцож, тус тусын байгууллагын үйл ажиллагаа, Монгол Улсад байгаа гадаадын иргэдийн эрх зүйн статусын талаар товч илтгэл тавьснаас гадна гадаадын консулуудын дунд консулын асуудлаар мэдээлэл солилцох, хамтын ажиллагааг бэхжүүлэх, консулуудын албан бус клуб байгуулах сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв.
Энэ удаагийн уулзалтад Улаанбаатар хотод суугаа АНУ, ОХУ, Казахстан, Чех, Канад зэрэг гадаадын 18 улсын ЭСЯ болон Бээжин хотноо суугаа 9 ЭСЯ-ны консул, дипломатууд оролцсон бөгөөд консулын ажилтнууд хооронд ажил хэргийн холбоо тогтоох, мэдээлэл солилцоход тус дөхөм үзүүлэхэд чиглэгдсэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Гадаадын дипломат төлөөлөгчийн газрын консулын ажилтнуудын уулзалт болов | ||
Үзсэн: 1146 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.