Шууд Chart

Өрхийн эрүүл мэндийн төвийн Мангирт салбарт өргөтгөл хийлээ

2017-09-26 17:11:47

Дархан-Уул аймгийн Засаг даргын Орон нутгийн хөгжлийн сан, Дархан сумын Засаг даргын Тамгын газрын "Сум хөгжүүлэх сан"-гаас 40 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, Медстоб Өрхийн эрүүл мэндийн төвийн Мангирт салбарт өргөтгөл хийж, эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хангалаа.

Энэхүү үйл ажиллагааны нээлтийн арга хэмжээ болж, Аймгийн Засаг дарга С.Насанбат, Аймгийн Иргэдийн Хурлын төлөөлөгч З.Бадрал, С.Ганзориг, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр, Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл, Дархан сумын Засаг даргын орлогч Д.Батбаяр, багийн Засаг дарга Д.Отгонбаатар нар болон 15-р багийн иргэд оролцов.



Аймгийн Засаг дарга С.Насанбат хэлэхдээ өрхийн эмч ажиллагсдын олон жилийн мөрөөдөл биелж, 40 гаруй сая төгрөгөөр өргөтгөл хийж, тоног төхөөрөмжөөр хангалаа. 2017 онд Дархан сумын алслагдсан баг болох  6.7.8.-р багийн иргэдэд тусламж үзүүлдэг Госхот өрхийн эмнэлгийг өргөжүүлж 200 гаруй сая төгрөгний хөрөнгө оруулалт хийж, эмнэлгийн үйлчилгээг иргэдэд ойртуулсан. Мөн нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээний хүлээгдэл,  иргэдэд үзүүлэх чирэгдлийг бууруулах зорилгоор  “Шилэн эмнэлэг” хөтөлбөрт 67 сая төгрөгний хөрөнгө оруулалт хийж,   хоёрдугаар шатны үйл ажиллагааг эхлээд байна. Энэ бүхэн аймаг, сумын Иргэдийн хурлын төлөөлөгчдийн идэвхи санаачлага, хамтын ажиллагааны үр дүн юм. Харин эмч сувилагч нар үүргээ сайн биелүүлж, тусламж үйлчилгээгээ чанартай хүнд хүрсэн байдлаар үзүүлнэ  гэдэгт итгэлтэй байна гэлээ.



Медстоб Өрхийн эрүүл мэндийн төв нь 15-р багийн 8500 иргэнд үйлчилдэг ба энэ удаа нярайн зүрхний бичлэгийн аппарат, зүрхний бичлэгийн аппарат, ЭХО, УВЧ, Билиметр, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, центфуг, хүүхдийн электрон жин зэрэг тоног төхөөрөмжөөр хангагдав.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Өрхийн эрүүл мэндийн төвийн Мангирт салбарт өргөтгөл хийлээ   
Үзсэн: 1161 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй