
ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Шин Ён Сү, бусад дагалдан яваа төлөөлөгчдийн хамтаар ЭХЭМҮТ-ийн Төрөх , нярай судлал, дутуун нярайн тасгаар орж,эх нярайн, эмэгтэйчүүдэд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй газар дээр нь танилцлаа. ЭХЭМҮТ нь үндэсний хэмжээнд эх, нярай, хүүхэд, эмэгтэйчүүд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Тус төвд ДЭМБ-аас нярайн төрөх үеийн, төрсний дараа үзүүлэх тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, нярайн эндэгдлийг зонхилох шалтгаануудаас сэргийлэх зорилгоор өртөг багатай өндөр үнэтэй Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж, “Имж эх” хөтөлбөрийг нэвтрүүлэн эмч, мэргэжилтнүүдийг чадавхижуулах чиглэлээр дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байна.
ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төвийн захирал Шин Ён-Сү өнөөдөр ЭХЭМҮТ-д ажиллалаа | ||
Үзсэн: 1215 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.