Санхүүгийн Зохицуулах Хорооны 2017.09.27-ны өдрийн ээлжит хуралдаанаар нэр бүхий 9 үнэт цаасны компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэрийг гаргалаа.
Эдгээр компаниуд нь 2015 оны хоёрдугаар хагасаас хойш санхүүгийн тайлан ирүүлээгүй, үзлэг, шалгалтад хамрагдаагүйгээс 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн боловч зөрчил дутагдлаа тогтоосон хугацаанд арилгаагүй ажээ.
Тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон компаниуд:
1. Бага хээр ҮЦК
2. Бумбат шигтгээ ҮЦК
3. Превалент ҮЦК
4. Сэлэнгэ түмэн ҮЦК
5. Финанс линк групп ҮЦК
6. Говийн ноён нуруу ҮЦК
7. Би Би Эс Эс ҮЦК
8. Зюс капитал ҮЦК
9. Эм Даблью Ти Эс ҮЦК
Нэр бүхий 9 үнэт цаасны компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо | ||
Үзсэн: 1137 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.