Шууд Chart

72.958 ширхэг хувьцаа арилжжээ

2017-09-29 10:33:15

2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр I, II, III ангиллын 23 хувьцаат компанийн 72,958 ширхэг хувьцаа арилжигдсанаас 6 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 14 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Ариг гал" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 13.03 хувиар өссөн бол "Монинжбар” компанийн ханш хамгийн өндөр буюу 14.45 хувиар уналаа.

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар 1,018 ширхэг үнэт цаас 100,967,460 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Энэ өдөр "MSE ALL" индекс 1059.32 нэгж болж 0.5 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,076,491,897,158 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.      
                              
                                                                          МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


72.958 ширхэг хувьцаа арилжжээ  
Үзсэн: 1219 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй