Шууд Chart

Криптовалют нь Монгол Улсад албан ёсны төлбөрийн хэрэгсэлд тооцогдохгүй болохыг мэдэгдэж байна

2017-10-01 10:58:33

Санхүүгийн тогтолцоонд мэдээллийн технологийн хурдацтай хөгжил, дэвшилтэй холбоотойгоор шинэ төрлийн бүтээгдэхүүн, хэрэгсэл олноор бий болж байна. Биткойн (Bitcoin) болон блокчейн (blockchain) технологи дээр суурилсан бусад криптовалютууд (cryptocurrency) үүний нэг жишээ юм.

Криптовалют нь Монгол Улсад албан ёсны хууль, эрх зүйн баримт бичгээр зохицуулагддаггүй, албан ёсны төлбөрийн хэрэгсэлд тооцогдохгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.

Үндэсний төлбөрийн системийн тухай хуулинд Монгол Улсын мөнгөн тэмдэгт-төгрөгтэй адил үнэ цэнэ бүхий Монголбанкны зөвшөөрөлтэй гаргасан бэлэн бус төлбөрийн хэрэгслийг (5.1.25 заалт) “цахим мөнгө” гэж тодорхойлсон бөгөөд үүнд криптовалют хамаарахгүй юм.

Криптовалютуудыг зохицуулах тогтолцоо олон улсад ч хараахан боловсронгуй болоогүй байгаа бөгөөд, эдгээр хэрэгслээр хийгддэг гүйлгээ нь эрх зүйн нэгдсэн зохицуулалтгүй байгаа болно.

Иймд, эрх зүйн орчин нь тодорхойгүй бөгөөд үнийн савлагаа, тогтворгүй байдал өндөртэй криптовалют руу хөрөнгө оруулалт хийх нь өндөр эрсдэлтэй болохыг Монголбанк анхааруулж байна.  


Криптовалют нь Монгол Улсад албан ёсны төлбөрийн хэрэгсэлд тооцогдохгүй болохыг мэдэгдэж байна  
Үзсэн: 2233 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [66.181.177.xxx] 2017-10-01 20:19
Онёкойн гээд л монголчууд хуйлраад байгаа тэр одоо яах юм болдоо

Бидэнтэй нэгдээрэй