Шууд Chart

О.Чинбат: Эвэр бүрээгээ морин хуурын түвшинд хүртэл сурталчилна

2017-10-02 15:26:53

Эвэр бүрээч, хөгжмийн зохиолч О.Чинбат Япон Улсын Осака хотын Урлагийн их сургуулийн урилгаар “Монгол үндэсний эвэр бүрээ хөгжим” сэдвээр тус сургуулийн багш, оюутнуудад энэ сард илтгэлт тавих болжээ. Уран бүтээлчээс энэ талаар тодрууллаа. 

-Илтгэл тавих нь таны санаачилсан ажил уу?

-Би Осакагийн Урлагийн их сургуульд багшилдаг доктор Лхагвагэрэлтэй ярьдаг байсан юм. Эвэр бүрээ хөгжмөө сурталчилмаар байна, гадаадынхан морин хуур суръя гэдэг болсон шигээ энэ хөгжмийн зэмсгийг сонирхоосой, өвөрмөц дуугаралтыгнь мэдрээсэй гэж хүсдэгээ хэлдэг байлаа. Нэлээд хэдэн жилийн өмнө болсон яриа, санааг Лхагваа ажил хэрэг болгоё гэж шийдээд сургуульдаа надаар илтгэл тавиулуулъя гэсэн санал оруулсан юм билээ. Багш нар нь талархаж хүлээж авснаар одоо ажил хэрэг болох гэж байна. Тус сургуулийнхан эвэр бүрээг, бас намайг нэлээд судалсан гэсэн. Тэр их сургууль жилдээ нэг удаа гадаадаас ховор хөгжим, бүжиг, дуу гэсэн чиглэлээр уран бүтээлч урьж илтгэлийг нь сонсдог юм байна. 

-Таны илтгэлийг сонссон хүмүүс юу мэдэж авах вэ?

-Юуны өмнө монгол ардын үлээвэр, гар аргаар урлаж бүтээдэг эвэр бүрээ гэж ийм хөгжим байдаг юм гэдгийг танилцуулна. Тоглож дуугаралтыг нь сонсгож, гарал үүслийг нь тайлбарлаж дэлхийд ховор хөгжмийн зэмсэг гэдгийг ойлгуулна. Мэдэж авсан хүмүүс мэдээллийг цааш түгээж, сонирхол төрүүлж, улмаар ганц хүнд ч болов сурахсан гэсэн эрмэлзэл төрвөл зорилго маань биелнэ.

-Хэр бэлдэж байна вэ?

-Их сургуульд илтгэл тавих гэдэг бол өндөр хариуцлага. Хөгжмийн зэмсгийн үүх түүх, хэрэглээ, онцлог, Монголын хөгжим дэх байр суурь, хөгжимчид гээд бүгдийг судалж бичсэн. 

-Монгол хэлээрээ ярих уу?

-Тэгнэ. Орчуулагч ажиллах юм. 

-Ер нь Японд их сургуулийн хэмжээнд монгол хөгжмийн зэмсэг танилцуулж илтгэл тавьж байсан тохиолдол байдаг юм болов уу?

-Сонсоогүй. 

-Уран бүтээлийн сонин сайхан их үү. “Шүүдэр” киноны хөгжим бичсэнээс хойш томоохон ажил хийв үү?

-Бүжгийн хөгжим зохиолоо. Цагдаагийн “Сүлд” чуулгыг сэргээн байгуулсан шүү дээ. Тус чуулгын бүжиг ангийн захиалгаар “Үндэсний цагдаагийн бүжиг” гэсэн бүтээлд хөгжим бичлээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

О.Чинбат: Эвэр бүрээгээ морин хуурын түвшинд хүртэл сурталчилна  
Үзсэн: 3924 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Andrea Maur [5.59.78.xxx] 2017-11-02 18:55
Өнөөдөр зээлээ аваарай. Би мөнгө олоход хүндрэлтэй хүнд зээл өгдөг. Би бас хөрөнгө оруулалт, гол санхүүжилттэй хамтарч ажилладаг. Надад мөнгө хэрэгтэй, маш энгийн нөхцөлд 3% -ийн жилийн хүүтэй зээл авахад надтай холбоо бариарай. Э-мейл дээр миний нөхцөл байдлыг шууд мэдэгдээрэй: andreamaur3@gmail.com
Зочин [139.5.218.xxx] 2017-10-13 19:20
Энэ зурагны оронд хүнд хэрэгтэй мэдээ материал тавьдаг болоосой
Hurgaa [103.229.122.xxx] 2017-10-10 14:22
blj bn

Бидэнтэй нэгдээрэй