Шууд Chart

“Сүү" компанийн хувьцааны ханш 7.49 хувиар өсчээ

2017-10-02 16:54:54

2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр I, II, III ангиллын 20 хувьцаат компанийн 185,396 ширхэг хувьцаа арилжигдсанаас 8 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Сүү" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 7.49 хувиар өссөн бол "Их барилга” компанийн ханш хамгийн өндөр буюу 11.05 хувиар уналаа.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 5,308 ширхэг үнэт цаас 514,669,720 төгрөгөөр, багцын арилжаагаар 5,510 ширхэг үнэт цаас 551,000,000  төгрөгөөр арилжаалагдлаа.

Энэ өдөр "MSE ALL" индекс 1069.27 нэгж болж 0.47 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,088,964,611,483.19 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.      
                              
                                                                          МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


“Сүү" компанийн хувьцааны ханш 7.49 хувиар өсчээ  
Үзсэн: 1842 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй