Шууд Chart

Гэрийн хорионд байсан хоёр охин Монгол Улсын иргэн биш байжээ

2017-10-03 15:24:59

АНУ-ын Индиана мужийн орон нутгийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр Мэри Хеллер гэгч эмэгтэй үрчилж авсан өсвөр насны хоёр охиноо гэрийн хорионд байлгаж, сургуулиас нь завсардуулж, хүүхэд асран хамгаалах эх хүний үүргээ хангалтгүй биелүүлж байсан нь тогтоогдон саатуулагдсан тухай дурдаад охидын нэг нь монгол гаралтай гэж мэдээлжээ.

Тус мэдээллийн дагуу Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-наас АНУ-ын Индиана мужийн иргэн Мэри Хеллерийн үрчилж авсан хоёр охины нэг нь Монгол  эсэх талаар мэдээлэл хүсч, Төрийн Департментад хандсан. Төрийн департментаас “дээрх хоёр охины хэн нь ч Монгол Улсын иргэн биш” гэдгийг албан ёсоор нотолсон хариуг ирүүлсэн байна.


Гэрийн хорионд байсан хоёр охин Монгол Улсын иргэн биш байжээ   
Үзсэн: 1674 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.21.106.xxx] 2017-10-03 23:03
xarid urchlegdsen yum chini Mongol ulsiin irgen bish bolson bailgui dee

Бидэнтэй нэгдээрэй