Шууд Chart

НҮБ-ын өндөр түвшний уулзалт боллоо

2017-10-03 15:27:10

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 72 дугаар чуулганы үеэр энэ 9 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагааны дэлхийн төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэх НҮБ-ын өндөр түвшний уулзалт боллоо.

Уулзалтад оролцсон 100 гаруй улсын төлөөлөгчид НҮБ-аас 2010 онд баталсан Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагааны дэлхийн төлөвлөгөөний хэрэгжилтийн явц байдлыг авч хэлэлцэж,  хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэхэд олсон амжилт, тулгарч буй сорилтууд, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгч, Элчин сайд С.Сүхболд тус уулзатад оролцон, худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх талаар манай улсаас авч хэрэгжүүлж буй бодлого, ажиллагааг танилцуулж үг хэлэв.

Манай улс Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний хөтөлбөрөө энэ оны 5 дугаар сарын 18-ны өдөр  шинэчлэн баталж, хэрэгжүүлж байна.


НҮБ-ын өндөр түвшний уулзалт боллоо   
Үзсэн: 1223 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй