Шууд Chart

14 хувьцаат компанийн хувьцааны ханш буурчээ

2017-10-03 17:07:11

2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр I, II, III ангиллын 20 хувьцаат компанийн 104,609 ширхэг хувьцаа арилжигдсанаас 6 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 14 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан байна. Үүнээс “Улсын их дэлгүүр" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 4.9 хувиар өссөн бол "Монгол нэхмэл” компанийн ханш хамгийн өндөр буюу 10.0 хувиар уналаа.

Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаагаар 19,522 ширхэг үнэт цаас 1,790,860,322 төгрөгөөр арилжаалагдлаа.

Энэ өдөр "MSE ALL" индекс 1070.48 нэгж болж 0.11 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,085,774,463,293 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.      
                              
                                                                          МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


14 хувьцаат компанийн хувьцааны ханш буурчээ  
Үзсэн: 1221 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй