Израиль Улсад дүрвэгчийн статусаар амьдарч буй Монгол Улсын хоёр иргэний дундаас төрсөн нярай хүүхдийн биеийн байдал маш муу, яаралтай хагалгаа хийлгэх шаардлагатай үед Монгол Улсаас Израиль Улсад суугаа Өргөмжит консул Ноён Ами Оркаби яаралтай тусламж үзүүллээ.
Монгол эмэгтэй Зүүн Иерусалим хотын дүрвэгсдийн эмнэлэгт хүүхдээ төрүүлсэн бөгөөд нярай төрөлхийн өвчтэй төрж, улмаар яаралтай хагалгаанд орох шаардлагатай болоход Өргөмжит консул Ами Оркаби тэднийг Иерусалим хотын Шари Цедек эмнэлэгт шилжүүлэн, шаардлагатай бүх эмчилгээний зардлыг өөрөөсөө гаргасан байна. Нярай хүүхэд Шари Цедек эмнэлэгт яаралтай хагалгаанд орсон бөгөөд хагалгаа амжилттай болов.
Эх орноосоо дүрвэн гарсан монгол иргэдэд Израилид суугаа Монголын өргөмжит консул тусламж үзүүлэв | ||
Үзсэн: 1561 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.