Шууд Chart

“Хэрлэн Хивс" компанийн хувьцааны ханш 14.98 хувиар өсчээ

2017-10-10 09:41:58

2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр I, II, III ангиллын 57 хувьцаат компанийн 310,466 ширхэг хувьцаа арилжигдсанаас 36 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 9 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Хэрлэн Хивс" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.98 хувиар өссөн бол "Мик холдинг” компанийн ханш хамгийн өндөр буюу 10.09 хувиар уналаа.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,900 ширхэг үнэт цаас 189,107,000 төгрөгөөр, багцын арилжаагаар 862 ширхэг үнэт цаас 84,079,480  төгрөгөөр арилжаалагдлаа.

Энэ өдөр "MSE ALL" индекс 1105.57 нэгж болж 0.11 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,173,962,878,363 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


“Хэрлэн Хивс" компанийн хувьцааны ханш 14.98 хувиар өсчээ  
Үзсэн: 1563 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй