2017 оны 10-р сарын 12-ны өдөр I, II, III ангиллын 23 хувьцаат компанийн 268,620 ширхэг хувьцаа арилжигдсанаас 7 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Монгол шуудан" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 9.27 хувиар өссөн бол "Махимпекс” компанийн ханш хамгийн өндөр буюу 7.0 хувиар уналаа.
ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 20,197 ширхэг үнэт цаас 2,016,868,930 тэрбум төгрөгөөр, багцын арилжаагаар 20,197 ширхэг үнэт цаас 5,096,460,000 тэрбум төгрөгөөр арилжаалагдсан байна.
Энэ өдөр "MSE ALL" индекс 1130.45 нэгж болж 0.73 хувиар буурч зах зээлийн үнэлгээ 2,223,640,022,064 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.