Шууд Chart

“Дэлхийн Оюутан, Залуучуудын ХIХ их наадам” эхэллээ

2017-10-16 15:22:17

ОХУ-ын Сочи хотод “Дэлхийн Оюутан, Залуучуудын ХIХ их наадам” эхэллээ. Энэхүү наадмыг ОХУ-ын оюутан, залуучуудын байгууллагууд санаачилж, тус улсын ерөнхийлөгч Владимир Путины дэмжлэгтэйгээр 32 жилийн дараа зохион байгуулж байгаа билээ. Энэхүү наадмын хүрээнд дэлхийн 180 орны 50 мянга гаруй залуус "Энх тайван, эв нэгдэл, нийгмийн шударга ёсны төлөө аливаа түрэмгийллийн эсрэг бид тэмцэж байна” гэсэн уриан дор нэгдэнэ.

Харин уг наадамд Монгол Улсыг төлөөлөн шилдэг 50 залуус оролцож байна. Эх орны төлөөлөл болсон 50 шилдэг залуус олон төрөлт багийн спартакиад буюу хөл бөмбөг, сагсан бөмбөг, волейбол зэрэг тэмцээнд оролцоно. Мөн үндэсний спорт городок, лапта болон оросын үндэсний тоглоомууд, “Фестивалийн замууд” дугуйн уралдаан, дугуй унаж эрчим хүч гарган ухаалаг гар утас, төхөөрөмжөө цэнэглэх эко уралдаан, дарвуулт завь гэх мэт уралдаанд оролцохоос гадна залуус цомын төлөөх олон улсын аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх юм.

Түүнчлэн наадмын үеэр НҮБ-аас баталсан Тогтвортой хөгжлийн 17 зорилтын хүрээнд дэлхий дахиныг тогтвортойгоор хөгжүүлэх залуучуудын үүргийг тодорхойлох зорилгоор 11 сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулна. “Дэлхийн Оюутан, Залуучуудын ХIХ их наадам”-ын гол үйл ажиллагаа энэ сарын 15-22-нд Сочи хотын "Олимпийский" паркад болно.


“Дэлхийн Оюутан, Залуучуудын ХIХ их наадам” эхэллээ  
Үзсэн: 2350 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
zochin [202.72.245.xxx] 2017-10-16 20:02
Ene BOL HUN TURULHTNII HAMGIIN GOYO NAADAM.

Бидэнтэй нэгдээрэй