Монголбанкнаас аравдугаар сарыг хуримтлалын сар болгон зарлалаа. Энэ хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, оюутан залуус болон хувь иргэдэд хуримтлал хэрхэн үүсгэх талаар сургалт, урамшуулалт тэмцээн уралдаан зохион байгуулахаар төлөвлөжээ.
Мөн хуримтлалыг илтгэх тусгай тэмдэг, логотой болохоор ажиллаж байгаа гэж Монголбанкны Олон нийтийн боловсрол мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн М.Нургул ярилаа. Дэлгэрэнгүй мэдээг сонсоно уу.
Энэ сарын 31-нд "Дэлхийн хуримтлалын өдөр" тохионо. Манай улсын хувьд хадгаламж эзэмшигчдийн 80 гаруй хувь нь 35-аас дээш насныхан байна. Гэтэл олон улсын шинжээчид 22 насандаа насан туршийн хуримтлалынхаа эхлэлийг тавих нь үр дүнтэй болохыг тогтоожээ.
Монголбанкнаас аравдугаар сарыг "Хуримтлалын сар" болгон зарлалаа | ||
Үзсэн: 1507 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.