![](/uploads/201710/news/thumb/b22ad5f5694549466cf3617325f81d23_x3.jpg)
Дэлхийн хуримтлалын өдөр энэ сарын 31-нд тохионо. Үүнтэй холбоотойгоор Монголбанкны мэргэжилтнүүд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 4 болон 5 дугаар ангийн сурагчдад хэрхэн өөрийн гэсэн хуримтлал бий болгох талаар хичээл зааж байна.
Тус хичээлийг өчигдрөөс эхлэн, энэ долоо хоногийг дуустал зохион байгуулна гэж Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Нургул ярилаа.
Мөн тэрээр “Санхүүгийн боловсрол-Миний амьдралд” эссе бичлэгийн уралдааныг өчигдрөөс эхлэн, 12 дугаар сарын 1 хүртэл хугацаанд Монголбанкнаас зарлаж байгааг хэлсэн юм. Эссе бичлэгийн уралдааны талаарх мэдээллийг Монголбанкны албан ёсны сайтаас авах боломжтой юм байна.
Дэлхийн хуримтлалын өдөр энэ сарын 31-нд тохионо | ||
Үзсэн: 2079 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.