Манай улс ирэх оны нэгдүгээр сард “Чингис” бондын 500 сая ам.долларын төлбөрийг хийх хуваарьтай. Мөн тавдугаар сард “Дим сам” бондын өрийг төлнө. Тиймээс дахин бонд гаргаж тэдгээрийг санхүүжүүлэхээр төлөвлөж байна. Энэ ажлаар Сангийн Яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг хөрөнгө оруулагчдад танилцуулах уулзалтыг Нью-Йорк, Бостон болон Лондонд хийж байгаа юм.
ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” амжилттай хэрэгжиж байгаа, цаашид үргэлжлүүлэн хэрэгжих нь баталгаажсан учраас шинээр гаргах бондын хүү саяхан гаргасан “Хуралдай” бондын хүүгээс бага байх төлөвтэй байна. Гэсэн ч Сангийн яам, холбогдох алба тушаалтан албан ёсоор мэдээлэл өгөөгүй байна.
Тиймээс бид ОУВС-ийн уулзалтыг сурвалжлаад ирсэн “Өнөөдөр” сонины сэтгүүлч н.Болормаагаас тодрууллаа.
Монгол Улс дахин 650 сая ам.долларын бонд гаргах гэж байгааг гадны хэвлэлд мэдээллээ | ||
Үзсэн: 1161 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.