Шууд Chart

Та цахилгааны төлбөртөө эргэлзэж байна уу

2017-10-25 07:17:42

Цахилгааны төлбөр нь тухайн өрхийн хэрэглээтэй тохирч байгаа, эсэхэд зарим иргэд эргэлздэг. Ийм тохиолдолд цахилгааны хэрэглээ, төлбөрийн зөрүүг олох цөөнгүй арга бий. Тухайлбал, нийслэлийн цахилгаан хэрэглэгчдийн цахим үйлчилгээ бүхий http://my.tog.mn сайтад хандаж, цахилгаан хэрэглээнийхээ мэдээллийг оруулж, сарын төлбөрөө тооцолж үзэх боломжтой. Мөн Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн лавлах утас 7004-7004-т хандаж, мэргэжилтнээр шалгуулж болно.

Төлбөрийн бичилт хэрэглээнээс зөрж буй эсэхийг шалгуулах, гэр хорооллын өрхүүдийн шугамаас өөр айл хэрэглэж буйг шалгуулахад 5000 төгрөгийн хураамж авдаг юм байна. Мөн хэрэглэгчийн долоон оронтой кодоо 137004 дугаарт илгээж төлбөрийн үлдэгдлээ шалгах боломжтой аж.

Нийтэлсэн: УБЦТС ТӨХК

Та цахилгааны төлбөртөө эргэлзэж байна уу  
Үзсэн: 1983 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй