Шууд Chart

23 компанийн 282.143 ширхэг хувьцаа арилжжээ

2017-10-25 09:57:06

2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр I, II, III ангиллын 23 хувьцаат компанийн 282,143 ширхэг хувьцаа арилжигдсанаас 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.. Үүнээс “Монгол Савхи" ХК-ийн /UYN/ хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.73 хувиар өссөн бол "Дархан Зочид Буудал” ХК-ийн /DZG/ ханш хамгийн өндөр буюу 7.14 хувиар уналаа.

ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 103,476 ширхэг үнэт цаас 9.9 тэрбум төгрөгөөр арилжаалагдсан байна.

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 4,603 ширхэг үнэт цаасыг 453.5 сая төгрөгөөр арилжаалагдсан байна.

Энэ өдөр "MSE ALL" индекс 1,152.12 нэгж болж 0.34 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,259,244,197,593 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.      
                              
                                                                          МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


23 компанийн 282.143 ширхэг хувьцаа арилжжээ  
Үзсэн: 1321 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй