Шууд Chart

Улирлын томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулж эхэллээ

2017-10-25 13:04:11

Улсын хэмжээнд: Тархвар судлалын 41 дэх 7 хоногийн байдлаар амбулаторид суурилсан тандалтаар 153,355 хүн үйлчлүүлсний 6,483(4.2%) нь ТТӨ-тэй гэж оношлогдсон байна. Лабораторийн шинжилгээгээр томуугийн вирүс илрээгүй, иж томуугийн вирүс, баковирүс, риновирүс илэрсэн. Нийслэлд амбулаториор 63,235 хүн үйлчлүүлсний 4.5% нь ТТӨ-тэй гэж оношлогдсон байна.

  “Томуугийн эсрэг дархлаажуулалт” –ын үйл ажиллагааг 10 дугаар сарын 16-наас эхлэн зохион байгуулж байгаа ба жирэмсэн эмэгтэй, өндөр настан, архаг суурь өвчтэй хүмүүс зэрэг эрсдэлт бүлгийн хүн амыг АНУ-ын “Протейн Сайнс” үйлдвэрийн томуугийн эсрэг 50,000 хүн/тун вакцинаар, агаарын бохирдлын индекс өндөртэй газар байрладаг нийслэлийн 42 цэцэрлэгийн хүүхдийг НҮБ-ын Хүүхдийн сангаар захиалсан 45,000 хүн/тун вакцинаар дархлаажуулж байна. 

ХӨСҮТ-ийн амбулаторийн 114, 117, 110 тоот өрөөнд улирлын томуугийн эсрэг вакцинжуулалтыг 8.30-17.00 цагийн хооронд хийж байна. Тарих өрөөнд вакцинатор сувилагч, бүртгэл хийх сувилагч, зохион байгуулах 1 сувилагч тус тус ажиллуулж байна. Солонгос улсын Грийн кросс үйлдвэрийн ДЭМБ-ын шаардлага хангасан вакцин, нэг хүн тунгийн үнэ 10,000 төг,  Лавлах утас 455388  (ЭСХАХ-ны нэгжийн утас)

            “Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх хүн бүрийн хийж чадах энгийн арга” инфографик-1, зөвлөмж-6, цэгэн массаж хийх аргачлал зэрэг хүн амд зориулсан мэдээлэл, сурталчилгааны материалыг олон нийтийн цахим сүлжээгээр түгээж байна.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Улирлын томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулж эхэллээ  
Үзсэн: 1217 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй