Гол үзүүлэлт
- Урсгал ба хөрөнгийн дансны тэнцэл 369.1 сая ам.долларын алдагдалтай гарч, алдагдлын хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 43%-иар буюу 277.0 сая ам.доллараар буурсан. Энэхүү өөрчлөлт нь бараа ба үйлчилгээний дансны алдагдал 655.2 сая ам.доллараар буурч 411.0 сая ам.долларын ашигтай гарснаар тайлбарлагдаж байна.
- Санхүүгийн дансны тэнцэл 613.0 сая ам.долларын ашигтай гарсан үзүүлэлтэй байна. Өнгөрсөн оны мөн үед Монгол Улс цэвэр дүнгээр 658.7 сая ам.долларын эх үүсвэрийг гадаадаас авч байсан бол тайлант оны эхний 9 сарын байдлаар 613.0 сая ам.доллар буюу цэвэр дүнгээр гадаад санхүүжилт 45.7 сая ам.доллараар буурсан үзүүлэлттэй байна.
- 2017 оны эхний 9 сарын байдлаар нийт төлбөрийн тэнцэл 201.9 сая ам.долларын ашигтай байна.
Хүснэгт1.Төлбөрийн тэнцлийн 2017 оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэл, сая ам.доллараар
Дэлгэрэнгүй мэдээлэл
Нийт төлбөрийн тэнцэл 201.9 сая ам.долларын ашигтай байна | ||
Үзсэн: 1506 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.