Шууд Chart

Орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийг ирэх оноос Засгийн газарт шилжүүлнэ

2017-10-29 10:27:10

Орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийг ирэх оноос төв банк Засгийн газарт шилжүүлнэ. Ингэснээр иргэдэд очих орон сууцны зээл хязгаарлагдмал болохыг эдийн засагчид онцолж байна. Тэгвэл цаашид "Моргейжийн зээлийн хөгжлийг хэрхэн авч явах вэ" сэдвээр Монголбанкнаас хэлэлцүүлэг өрнүүллээ.

Гол илтгэлийг “Тинктанк” клубын үүсгэн байгуулагч, эдийн засагч н.Дэмбэрэл тавьж хэлэлцүүлсэн. Тэрбээр иргэдийг орон сууцжуулах бодлогыг тасралтгүй үргэлжлүүлэх ёстой. Засгийн газраас төсвийн үр ашиггүй зардлаа танаж, ипотекийн зээлээ санхүүжүүлэх чиглэл барих нь зөв шийдэл гэдгийг онцоллоо.

Төв банкнаас өнгөрсөн таван жилийн хугацаанд 3.2 их наяд төгрөгөөр ипотекийн зээлийг санхүүжүүлсэн. Үр дүнд нь 90 гаруй мянган айл өрх бага хүүтэй зээлээр орон сууцтай болжээ. Харин нөгөө талдаа Монголбанкны алдагдлын 20 гаруй хувийг ипотекийн санхүүжилт эзэлж байгаа учраас уг санхүүжилтийг Засгийн газарт шилжүүлэхээр болжээ.

Харин Засгийн газар цаашид моргейжийн бодлогоо амжилттай үргэлжлүүлэхийн тулд хууль эрх зүйн шинэчлэл хийж, санхүүжилтийг дорвитой хийх хэрэгтэйг эдийн засагчид онцолж байна.


Орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийг ирэх оноос Засгийн газарт шилжүүлнэ  
Үзсэн: 2520 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [139.5.217.xxx] 2017-10-29 16:07
Яахаараа зээлүүлсэн мөнгөө нэг дахин гаруй нугалж авч байж алдагдалд ордог банк вэ. Манайх шиг ард түмнээ хүүгээр сөхрүүлдэг орон хаана ч байхгүй. Энэ нийгэм тэр чигээрээ ялзарсан хэдэн новшнуудын гарт байгаа цагт хөгжинө гэдэгт итгэж чадахгүй нь.

Бидэнтэй нэгдээрэй