![](/uploads/201306/news/thumb/0d64b16d66b45bee24907195ee9fca99_x3.jpg)
ОХУ-ын Казань хотноо Оюутны зуны “Универсиад “ XXVII их наадам ирэх сарын 6-17-ны өдрүүдэд Олон Улсын Оюутны холбооны ивээл дор зохион байгуулагдах гэж байна. Уг наадамд 22 төрлөөр, 11 өдрийн турш, 351 багц медалын төлөө дэлхийн 17-28 насны 13.500 төлөөлөгчид , оюутан тамирчид оролцохоор мэдүүлэгээ өгөөд байна.
Тус наадамд зориулж тамирчдыг түр байршуулах тосгоныг “ Зохион байгуулах хороо, Холбооны болон КБНУ-ын Засгийн газар”-ын хөрөнгөөр 53 га газарт 274.000 кв.м талбайд “тамирчдын тосгон”-г бариулсан байна.
Тосгон өнөөдөр нээлтээ хийх бөгөөд 12.976 оюутан, төлөөлөгчдийг байрлуулах боломжтой ажээ. Уг байгууламж дотроо олон улсын төв, амьдрах хэсэгтэй бөгөөд байрууд нь дотроо 3 хэсэгт цуваа байдлаар оршиж, 4-13 давхар барилгуудтай 28 байшингаас бүрдэж байгаа юм байна.
Тосгонд бүх төрлийн үйлчилгээ төвлөрч байгаа ба наадмын дараагаар Казаний их, дээд сургуулиудын оюутнуудын нэгдсэн хотхон болж, тус улсын оюутнууд болон гадаадын оюутнууд үргэлжлүүлэн амьдрах ажээ.
Тамирчдын түр тосгон оюутны хотхон болно | ||
Үзсэн: 1713 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.