Шууд Chart

58 компанийн 114.827 ширхэг хувьцаа арилжжээ

2017-11-02 09:49:20

2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр I, II, III ангиллын 58 хувьцаат компанийн 114,827 ширхэг хувьцаа арилжигдсанаас 24 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 21 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Дорнод Худалдаа” ХК-ийн /DES/ хувьцааны ханш хамгийн өндөр буюу 15.00 хувиар өссөн бол "Баян-Алдар” ХК-ийн /VIK/ ханш хамгийн өндөр буюу 8.33 хувиар уналаа.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 9,900 ширхэг үнэт цаас 978.1 сая төгрөгөөр арилжаалагдлаа.

Энэ өдөр "MSE ALL" индекс 1,145.15 нэгж болж 1.01 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,209,423,625,837 боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.      
                              
                                                                          МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


58 компанийн 114.827 ширхэг хувьцаа арилжжээ  
Үзсэн: 1372 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй