2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр I, II, III ангиллын 36 хувьцаат компанийн 106,885 ширхэг хувьцаа арилжигдсанаас 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 14 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 10 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Эрээнцав” ХК-ийн /ECV/ хувьцааны ханш хамгийн өндөр буюу 15.00 хувиар өссөн бол "Багануур” ХК-ийн /BAN/ ханш хамгийн өндөр буюу 7.13 хувиар уналаа.
Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 76 ширхэг үнэт цаас 7.4 сая төгрөгөөр арилжаалагдлаа.
Энэ өдөр "MSE ALL" индекс 1,156.61 нэгж болж 0.35 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,255,541,278,140 боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.