Шууд Chart

Хөнгөлөлттэй эмийг сард хоёрхон өдөр худалдаалдгийг таслан зогсоохыг үүрэгдлээ

2017-11-04 15:00:14

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл газар, хэлтсийн дарга нартай уулзаж, хэдэн хэдэн чиглэлээр үүрэг даалгавар өгсний дотор хөнгөлөлттэй эмийг сард ердөө хоёрхон удаа худалаалаалдгийг таслан зогсоохыг үүрэгдлээ.

Эрүүл мэндийн даатгалд сар бүр хураамж төлдөг хэрнээ ямар ч тусламж хөнгөлөлт авч чаддаггүй, хэрхэн хөнгөлөлт эдлэхээ мэддэггүй иргэн цөөнгүй. Тиймдээ ч улсын эмнэлэгт хэвтэхээс өөрөөр эрүүл мэндийн даатгалыг ашиглаж чаддаггүй гэж бухимдах нь элбэг.

Уг нь даатгуулагч эмчийн бичсэн жороор зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад заасан 183 нэр төрлийн 800 орчим эмээс хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх эрхтэй. Өөрөөр хэлбэл, даатгуулагч хөнгөлөлттэй эмийн жагсаалтад бүртгэлтэй эмийг Нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ бүхий эмийн сангаас 40-80 хувийн буюу 500–65.000 төгрөгийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой юм.

Гэвч энэ мэдээлэл иргэдэд дутмаг байдгаас энэхүү хөнгөлөлтөө эдэлж чаддаггүй. Эмийн үнийн хөнгөлөлт гэдэг нь даатгуулагч өрх, сум, багийн эмчийн жороор зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад заасан эмийг эмийн сангаас худалдан авсан тохиолдолд эмийн үнийн тодорхой хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлдөг. Тэгвэл Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хөнгөлөлттэй эмийн жагсаалт болон хэрхэн худалдан авах тухай хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг үнэ төлбөр, хөнгөлөлтийн хувь хэмжээний тухай мэдээллийн самбарыг эмийн сангууд хэрхэн байрлуулсан байдалд шалгалт хийх шийдвэр гаргажээ.

Мөн хөнгөлөлттэй эмийг сард хоёрхон өдөр худалдаалж ахмадуудыг урт дараалалд зогсоож чирэгдүүлдэг явдлыг таслан зогсоох үүргийг сайд Д.Сарангэрэл холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Хөнгөлөлттэй эмийг сард хоёрхон өдөр худалдаалдгийг таслан зогсоохыг үүрэгдлээ  
Үзсэн: 1525 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй