![](/uploads/201711/news/thumb/eb5af224a85b5ec984bb125d79c601dd_x3.jpg)
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 72 дугаар чуулганы 11 дүгээр сарын 2-ны Бүгд хуралдаанаар НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн илтгэлийг хэлэлцлээ. Тус хуралдаанд оролцсон гишүүн орнуудын төлөөлөгчид Хүний эрхийн зөвлөлөөс хүнийг эрхийг хамгаалах талаар өнгөрсөн жилд авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааг дүгнэж, цаашдын зорилтын талаар санал солилцов.
Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч С.Сүхболд эл хуралдаанд оролцож, манай улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүний хувьд хүнийг эрхийг хамгаалахад авч хэрэгжүүлж буй бодлого, зорилтыг танилцуулж, тус Зөвлөлийн тайлантай холбогдуулан үг хэлэв. Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр 2016-2018 онд сонгогдон ажиллаж байна.
Хүний эрхийн зөвлөлийн илтгэлийг хэлэлцэв | ||
Үзсэн: 1775 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.