Шууд Chart

“Антибиотикийг хариуцлагатай хэрэглэе” 1 сая амлалт өгөх аянд нэгдлээ

2017-11-13 16:39:26

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүр зохион байгуулдаг “Антибиотикийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх” дэлхийн 7 хоногийн хүрээнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун эргийн бүсээс зохион байгуулж буй “Антибиотикийг хариуцлагатай хэрэглэе” 1 сая амлалт өгөх аянд цахимаар нэгдэх үйл ажиллагааг эхлүүлж байна.



Өнөөдөр Эрүүл мэндийн яам, Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, эрүүл мэндийн байгуууллагын мэргэжилтнүүд болон Монгол Улс дахь Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтнүүд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун эргийн бүсийн төвтэй  цахимаар  холбогдон “Антибиотикийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх” дэлхийн 7 хоногийн  талаар  холбогдох мэдээллийг авлаа.



Уг үйл ажиллагаанд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Сергей Диортиза нар оролцлоо. ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат эрүүл мэндийн салбарын нийт эмч, мэргэжилтнүүдийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун эргийн бүсээс зохион байгуулж буй “Антибиотикийг хариуцлагатай хэрэглэе” 1 сая амлалт өгөх аянд цахимаар нэгдэхийг уриалж, Монгол Улс энэхүү аянд албан ёсоор нэгдэж буйг илэрхийллээ.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

“Антибиотикийг хариуцлагатай хэрэглэе” 1 сая амлалт өгөх аянд нэгдлээ   
Үзсэн: 1015 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй