![](/uploads/201312/news/thumb/7c9dac547c0b937b067d3a16b2363dd5_x3.gif)
УИХ-аас баталсан Улаанбаатар хотыг 2020 хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу гэр хорооллыг иргэдийн оролцоотой дахин төлөвлөж, хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажил эхэлсэн билээ. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн эхний 12 байршлыг НИТХ-ын 2012 оны 2 дугаар сарын 28-ны хуралдаанаас тогтоосон бол НИТХ-ын Тэргүүлэгчид 2013 оны 8 сард гэр хорооллын дахин төлөвлөлт хийх дараагийн 8 байршлыг тогтоосон юм.
НИТХ-аас баталсан гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын дагуу төсөл хэрэгжүүлэх аж ахуйн нэгжүүдийг иргэдийн оролцоотойгоор, нээлттэй сонгон шалгаруулсан бөгөөд одоогоор 14 аж ахуйн нэгж ЧД, СБД, БЗД, СХД-т бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлэн, ирэх онд эхний орон сууцыг ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.
Ирэх онд эхний орон сууцыг ашиглалтанд оруулна | ||
Үзсэн: 2656 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.